+976 11 350162, +976 11 353525 info@khel-irgenshil.edu.mn

Оюутанд үзүүлэх хөнгөлөлт

Admin 14-12-2016, 08:04 2 536 Оюутан
Оюутанд үзүүлэх хөнгөлөлт

Шагнал, урамшуулал


1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг: Онцгой авьяас, чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор сурлага, урлаг, спортын онцгой амжилт гаргасан суралцагчид /ЗГ-ын 2014 оны 111-р тогтоол, журмын дагуу http://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882

2. 4 улирал дараалан онц дүнтэй суралцсан оюутныг сургалтын төлбөрөөс 100%
3. 6 улирал дараалан сахилга баттай, онц сайн суралцсан оюутныг 4-р дамжааны төлбөрөөс 30% тус тус чөлөөлнө.
4. 4 улирал дараалан сахилга баттай, онц сайн суралцсан оюутныг бичгийн их номч, эрдэмтэн Чой. Лувсанжавын нэрэмжит шагналаар жилд нэг удаа шагнаж урамшуулна.
5. Сүүлийн жилүүдэд төр засгаас нийт ард иргэдийн монгол хэлний суурь боловсролд анхаарал хандуулж байгаатай уялдуулан ХИДС нь 2016-2017 оны хичээлийн жилд “Эх хэлний хэрэглээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Элсэлтийн Ерөнхий шалгалтын оноо 400-аас дээш бол ХИДС-д 100% үнэ төлбөргүй суралцах боломжийг олгож байна.

Нийтийн тээврийн хөнгөлөлт

Оюутны нийтийн тээврийн "Цахим карт"-аар зорчих бөгөөд Монголын Оюутны карт шинээр захиалах болон хугацаа нь дууссан карт дахин захиалах ажлыг сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын албаар дамжуулан сургууль тус бүрт ноогдсон хяналтын тоонд багтааж захиалга авч тараана.

Сургалтын орчин

1996 онд ашиглалтанд орсон өөрийн эзэмшлийн 1741м2 талбай бүхий, сургалтын зориулалттай 2 давхар байртай бөгөөд захирал, багш нар, сургалтын алба, цахим интернетийн лаборатори, анги кабинет, номын сан, уншлагын танхим, лекцийн танхим, оюутны байгууллагын өрөө, оюутны дотуур байр зэргээс бүрддэг.
Сургалтын зориулалттай барилга байгууламж нь “Олон нийт иргэний барилгын төлөвлөлтийн норм БНбД 31-03-03”-д заасан байр, талбайн хэмжээ, эрүүл ахуйн нормативийг хангасан 1000 суралцагчийн хүчин чадал бүхий, 1021.5 м2 ашигтай талбай, 35 өрөөтэй болно.

Номын сан мэдээллийн хангамж

Номын сангийн зөвлөлийг захирлын 2002 оны 12-р сарын 20-ны өдрийн 39-р тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж “Ажиллах журам”-ыг баталсан.
Өнөөгийн байдлаар уншлагын танхим, номын фонд болон чөлөөт сонголтын фонд, компьютерийн лаборатори, интернет танхим, 11534 ном сурах бичиг, гарын авлага, хэвлэмэл ба хэвлэмэл бус сургалтын материал 213, судар 500 гаруй бөгөөд багш, оюутнуудад өдөрт 8 цагаар, 7 хоногт 40 цагаар үйлчлэн ажиллаж, ном, хэвлэл мэдээллээр хангах үйлчилгээг жигд үзүүлж байна. Шалгалт шүүлгийн үеэр уртасгасан тусгай хуваарийн дагуу ажилладаг.
Номын сан нь CDS-ISIS программыг ашигладаг ба Үндэсний төв номын сан, Хүүхдийн номын ордон, Азийн номын сан, А. Мостаэрт төв болон АНУ-ын Монгол судлалын төвтэй ном солилцох гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Тус сургууль нь дотоод сүлжээнд холбогдсон интернет бүхий мэдээллийн цахим танхимтай. Уг танхим нь багш, суралцагчдад сургалт, мэдээллийн үйлчилгээ үзүүлж байна. Мэргэжлийн онцлогоос хамааран монгол бичгийн болон хятад, япон үсгийн фонт суулгаж сургалтандаа хэрэглэдэг. Мөн и-ном, и-сэтгүүл зэргийг оюутнуудад хүртээмжтэй байршуулсан.
Вэбсайтыг хөгжүүлсэн "Тагтаа Солюшн" ХХК. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.2016он
Хайх